Иранд унасан нисгэгчийг аврах ажиллагааны үеэр АНУ өөрийн хоёр онгоцыг устгажээ

Иранд унасан нисгэгчийг аврах ажиллагааны үеэр АНУ өөрийн хоёр онгоцыг устгажээ


   Ираны нутагт сүйрсэн F-15E сөнөөгч онгоцны нисгэгчийг эрэн сурвалжлах, аврах ажиллагааны үеэр Америкийн цэргийнхэн өөрийн MC-130J загварын хоёр нисэх онгоцыг устгасан тухай "The Wall Street Journal" сонин Цагаан ордны эх сурвалжаас эш татан мэдээллээ. MC-130J нь дайсны ар талд нууцаар нэвтрэх, бие бүрэлдэхүүнийг нүүлгэн шилжүүлэх, тусгай хүчний онгоцыг агаарт цэнэглэх зориулалттай юм. Ираны нутаг дэвсгэрт сүйрсэн F-15E сөнөөгч онгоцны нисгэгчийг аврах ажиллагааны үеэр эдгээр хөлөг түр буух талбайд гацсанаар Ираны агаарын хилээс гарах боломжгүй болсон байна. Мэдрэгч систем, агаарт цэнэглэх төхөөрөмж болон хамгаалалтын өндөр нууцлал бүхий техникийг Ираны цэргийнхний гарт оруулахгүйн тулд АНУ-ын командлал хоёр хөлгийг газар дээр нь устгах шийдвэр гаргажээ. Эдгээр онгоцны тус бүрийн өртөг 100 сая ам.доллароос давдаг аж. Хоёр онгоцонд техникийн яг ямар саатал гарсан талаар АНУ-ын албаны хүмүүс тодорхой тайлбар өгөөгүй болохыг хэвлэлүүд онцолжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.